Wednesday, May 9, 2012

Грекийн охин тэнгэрүүдийн сонжоо

 
Бүсгүй хүн бүрт Грекийн охин тэнгэрүүдийн араншин нуугдаж байдаг. Зарим эмэгтэйд Афродитагаас илүү Херагийн чанар зонхилдог бол, заримд нь Афинаас илүү Димитерийн сэтгэл давамгайлдаг. Бүх зүйлд тэнцвэртэй байхын тулд бид охин тэнгэрүүдийн тус тусын давуу талуудыг өөртөө шингээх хэрэгтэй. Та өөрийнхөө дотор нуугдаж буй охин тэнгэрийг тодорхойлсноор юун дээр алдаж, юун дээр онодог болохоо, хамгийн чухал нь өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна. 


Асуулт 1
Таны найз тань руу утасдаж дараа долоо хоногт болох “гэр-үдэшлэгт” ирэхийг урьлаа. Та:
Асуулт 2
Танд ямар ажил илүүтэй тохирох вэ?
Асуулт 3
Таны мөрөөдлийн гэр?
Асуулт 4
Танд чөлөөт цаг гарвал яаж өнгөрүүлэх вэ?
Асуулт 5
Өгүүлбрийг гүйцээнэ үү? Миний хувцасны шүүгээ ...-аар дүүрэн байдаг.
Асуулт 6
Таны амьдралд хамгийн чухал нь аль вэ?
Асуулт 7
Сексийн тал дээр та:
Таны оноо: 0
Персефон. Танд Персефоны зан чанар давамгайлдаг бол амьдрал тань алдагдлаар дүүрэн байдаг гэсэн үг юм. Танд найздаа эсвэл амрагдаа хууртагдаж байсан туршлага, салалт, эрүүл мэндийн хохирол багагүй тулгарч байсан. Гэвч та энэ бүхэнд ихэвчлэн бусдыг буруутгачих гээд байдаг талтай. Та үргэлж өөрийгөө илүү ухаантай, илүү хүчирхэг, одооныхоосоо хайр булаам бүсгүй болгохыг нууцхан хүсэж явдаг. Энэ нь ч бас таны байгаа байдалдаа бөгөөд өөртөө сэтгэл хангалуун бус байдгийн шинж юм. Гэвч ямар ч юманд сайн тал байдгийн адилаар та хэнээс ч илүү хатуужилтай. Бусад хүнд ямар ч асуудал тулгарсан та ойлдгож дэмжиж чадна. Учир нь та ч бас нилээд зүйлийг үзсэн хүн. Амгалан тайван байдлыг үргэлж эрэлхийлэгч танд эрч хүчтэй найзууд хэрэгтэй.
Таны оноо: 20
Aфродита. Танд Афродитагийн зан чанар давамгайлдаг бол эмэгтэйлэг байдал, эрч хүч, сэтгэлийн хөөрөл, догдлол амьдралд тань голлох байрыг эзэлдэг аж. Та дур булаам байхыг эрхэмлэдэг, өөрийнхөө бие галбир царай зүсэнд сэтгэл хангалуун байдаг. Сексийн эцэж цуцашгүй эрч хүч, өндөр сэрэлтэй. Эрчүүд танд яг л баланд хошуурсан зөгий шиг их татагддаг. Энэ нь ч таны өөртөө итгэх итгэлийг улам өнгөлж өгдөг. Та хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаа тогтошохдоо тааруу. Учир нь таны хувьд эрх чөлөө хамгаас үнэтэй. Гэвч энэ нь эцэстээ таныг ганцаардалд хүргэж болзошгүй тул та Хера охин тэнгэрийн зан чанараас бага ч болов суралцах хэрэгтэй.

No comments:

Post a Comment